Би ийм л нэгэн хэнэггүйхэн хөөн ккк
Би гэж ёстой сайхан хэнэггүй хүн шүү дээ бурхан минь. Аруун зуун мянган аашаа нэг өдөрт л гаргачихдаг, айхтар хэнэггүй хүн дээ яаанаа,,, Ойрд хэнэггүй зан нь бүүр дэндлээ шд. - Хэд хоногын өмнө нэг газар орох хэрэгтэй болчоод гэрээсээ гараал шууд таксидваа. Төв зам дээр явжийсан чинь 7878 гэсэн дугаартай гялалзсан сайхан машаан явж байдын. Манай алдарт эрос хатагтайн машаан байх шиг л харагдаад. Баахан танимхайраад "Өө ахаа наад урдаа яваа машааныг дагаад яваарай" гэж мэгцэн,,, Бачуу ажилтай явжийж аймар хэнэггүй зан гаргацан хэхэ. Тэгээл араас нь хөөгөөл дагаал явлөө. Сонсдог, шүтдэг хүнээ нэг харчихмаар санагдаад л, хөөгөөл явсан чинь гүйцэгддэгүй эээ,,, Тэгж тэгж больсышд,,, Нөгөө сайхан машаан чинь сум шиг л шунгинаад явцан,,, Сайхан хэнэггүй зангаасаа болж би нээрээ очих газартаа хоцорч очиж нтр ккк,,, Күэ тэгээд тэр сайхан машааны эзэн нь Ариунаа мөн ч байсымуу биш ч байсымуу хэн мэдлээ тэ
"Би ийм л нэгэн хэнэггүйхэн хөөн ккк" цааш унших »
Улс төр намайг оролдоод байнаа гэдэг бичлэг
Сонгууль болох гээд тэгээд ч байгаамуу, аль эсвэл би өөрөө улс төрд цойлон гарч ирэхийн цондон юмуу,,, Сүүлийн үед улс төрчдийг зүүдлэх болвоо миний бие ккк,,, Нэг хэсэг мэдээ мэдээллийн түрүү магнайнд яваад байсан Б.Хурц дарга, хайрт ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэх мэт хүмүүс зүүд нойронд минь айлчилдаг болов. Сонгуулын суртчилгаагаа зүүдэнд хүртэл хийдэг болцым байхдаа энэ хэдэн төрийн түшээд,,, За тэгээд зүгээр ч нэг зүүдэнд орчихгүй шүлэг уншиж өгч "найраад" байгаам даа тэднүүс. Сайхан үнэгчлээл унтаж байхад л хэдэн нөхдийн царай мэлийгээл ороод ирэхээр чинь би хүртэл зүүдэндээ цочихын,,,
"Улс төр намайг оролдоод байнаа гэдэг бичлэг" цааш унших »
Сахиусан тэнгэрийн харц

                          Өчигдөр үдэш салхилж явахад минь тэр

                          Өөр нэгэн бүсгүйг хөтөлчихсөн алхаж явсан

                          Өмнө нь намайг тэр л харцаараа уярааж

                          Өөрөө ч мэдэлгүй би дурлачихсан байсан сан

                                      Түүний сахиусан тэнгэрийн мэт нүд рүү харвал

                                      Тийм гэхийн аргагүйгээр чи ховсдуулах болно

                                      Сэтгэлд хайрын хур бууж дурлалын аадар орж

                                      Сэмхэн түүнд, зүрхээ булаалгах болно

                          Тэгээд би тэр нэгэн сайхан бүсгүй рүү гүйж очоод

                          Түүний хөнгөмсөг, хуурамч байдлыг хэлье гэж бодсон

                          Хөөрхөн бүсгүйн сэтгэлд хутга зоох вий хэмээн айхдаа

                          Хатуу ч гэсэн тэр үгийг түүнд хэлмээр санагдсан

                                      Түүний сахиусан тэнгэрийн мэт харц руу ширтвэл

                                      Тэнгэрт нар мандаж, саран гийх мэт болно

                                      Ганц л удаа харахад диваажинд очсон мэт санана

                                      Гэхдээ түүний хуурамч дүрийг гэнэтхэн олж харна

                          Хааяа хааяа ганцаардахаараа би түүний тухай боддог

                          Хайрлаж явсан үеэ санан санан сэтгэлээ нэг шаналгадаг

                          Нүгэлт нүдийг нь харах болгондоо дурлаж л явсан

                          Нөгөө л нэрийг нь сонсох бүртээ догдолж л өнжсөн

                                      Сахиусан тэнгэрийнх шиг харц руу ганц удаа харвал

                                      Сэтгэлээр дүүрч итгэлээр бялхаж хайраар ундарна

                                      Нэг л удаа ширтвэл амьдрал босгосон мэт бодно

                                      Нэгэнтээ хайрласан хойноо жинхэнэ дүрийг нь олно

                                      Тиймээс сахиусан тэнгэрийн мэт тэр нүд рүү

                                      Тэгтлээ гүн харцаар ширтсэний хэрэггүй ээ

Кибер ертөнц бодит байдал хоёр зөрчилдөөд,,, /Сээгийнээс үүдсэн бээгий/

Кибер ертөнцөд галзуу ч гэлээ амьдрал дээрээ даруухан Зүрхэнхалбага,,, Бодит байдал ийм л байна тиймүү. Миний амьдрал, интернэт дэх орон зай хоёр зөрчилдөөд, зөрөөд байгааг би мэднээ

Би угийн тийм даруухан дуугүй хүн. Хүнтэй уулзсан ч, уулзаагүй ч ихээхэн дуу багатай нөхөр дөө. Харин энэ кибер ертөнцөд дотогшоо нуусан үгсээ чөлөөтэй урсгадаг байхгүй юу

Та нар намайг мэднэ дээ... Блогтоо нэг л их хашгичсан хүн, уулзаад ирэхээр нээх дуугүй болчихдогыг минь. Би чинь хүнтэй ярих гэхээр биеэ бариад байдаг юмаа. Чөлөөтэй сайхан ярьчихъя гэхээр нөгөө хажиг ааш нь хойш нь татаад болж өгдөггүй юм

Энэ зөрчилдөөн, зөрөлдөөнийг арилгах гэж их үзсээн. Гайгүй болоод байх шиг мөртлөө нөгөөх л дуугүй зан хэвээрээ. Би сүүлдээ энэ байдалтайгаа эвлэрсэн шүү дээ. "Сурсан зүйлийг сураар боож болдоггүй юм байна лээ" гээд өөрийгөө ганц өмөөрчихье

Би эндээ өөрийнхөөрөө дуугарч, бодит байдал дээр даруухан хэвээрээ л байх юм шиг байна. Яахав, ганц л амьдрах хорвоо юм чинь. Даруухан намбалаг, үг дуу цөөтэй бүсгүй байсаар байгаад л үхэх бололтой. Кибер ертөнцөд сайхан дуу шуутай хүн, амьдрал дээр эсрэгээрээ нэг хүн энэ хорвоод амьдарсаар л байна. Зөвхөн энэ стилээрээ байна гэдгээ би мэдэж байна. Бүгдэд чинь хандаад хэлэхэд ийм л байна даа

Санаад... санаад л /хоёр дах тавилт/
Санаад... санаад л Санасан сэтгэлээ тайлах гэж уйлаад л Зургийг нь харж нэг тайтгараад Зүрхээ чагнаж нэг бодлогошроод л Хэдий тэр холын хол биш яг дэргэд Хүний хүн болоод явчихсан ч гэлээ Би... тэр үнэр, дуу хоолойг сэтгэлдээ Бат бөх суулгаж чанд гэгч нь хадгалсан
"Санаад... санаад л /хоёр дах тавилт/" цааш унших »
Би эр ч болчихно, эм ч болчихно /чадий гэвэл чаддаг хорвоо нтр кк/
Би ер нь эр ч болно эм ч болно гэсэн уриатай л даа хаха,,, Дунд ангид байхад л ангийн хүүхдүүд намайг "Энэ ёстой эр болчихмоор сонин хүүхэд шүү" гэж дандаа явуулдаг байсын. Зарим нэг шооч хөвгүүд нь "Манай Зүрхээ эр ч болно эм ч болчино, ёстой амар охин шөө" гэдэг байлаа ккк Ямар сайндаа л намайг нэг удаа өмд цамц өмсөөд саравчтай малгайтай хүрээд ирсэн чинь банди байна гэж андуурч байхуудээ хэхэ,,, Өргөн жиинсэн өмдийг малгайтай цамцтай хослуулаад, саравчтай малгай өмсөөд ирсийм байхгүй юу. Доошоо хараад л зогсож байсан чинь "Аа нэг банди шилжээд ирчиж" гээл охидууд тэгээд болдгүү. Гайхаал дээшээ харсан чинь охидууд ангайгаад, хөвгүүдийн нүд нь бүлтэрцэн хаха
"Би эр ч болчихно, эм ч болчихно /чадий гэвэл чаддаг хорвоо нтр кк/" цааш унших »
Маш сайн нойр өндөр үнээр худалдаж авнаа
Миний хамаг нойр үргэчихээд хэд хоног унтсангүй ээ би,,, Өдөр нээх гоё нойр хүрээд байгаа мөртлөө шөнө дэрэн дээр толгой тавив уу гүй юу загасан нүд гаргачихын Өчдөр шөнө унтахгүй сэрүүн байлаа. Нойроо хүргэх гэж "Нэг цагаан хонь, хоёр цагаан хонь" гээл тоолж хүртэл үзэв шд,,, Тэр цагаан хонинууд 100 хүрчээд байхад нойр хүрдгүй ээ,,, Бүр болку болохоор нь босоол хамаг хувцсаа өмсөөл дэвтэр дэлгээл сууж байгаан. Хэдэн мөр юм бичээл ирсэн чинь эвшээдэг юм даа харин. Ашгүй дээ гээл хэд хэд эвшээлгэсний эцэст орондоо оров
"Маш сайн нойр өндөр үнээр худалдаж авнаа" цааш унших »
Сонин зуршил,,,
Надад нээрээ сонин сонин зуршлууд байнаа. Хаанаас яаж яваад олоод ирчихсийн мэдэхгүй ээ. Байн байн хийчихсэн байдаг нэг тийм зуршлууд нааг дагаад салахгүйн ккк - Сэтгүүл уншихдаа урдаас нь биш араас нь эхэлж уншдаг нэг зуршил байна. Араас нь эхэлж уншихаар юу ч ойлгодог юм бүү мэд, нэг мэдсэн л арын хуудсан дээр хараа бэлчиж байдын - Зүгээр байж байхдаа гараа атгачдаг зуршил бас байнаа. Кино үзжаахдаа, ном уншжаахдаа, бүр унтжаахдаа хүртэл гараа зангидцан байдаг гэжугаа. "Чи гараа байнга зангидаж байхымаа, байн байн уур чинь хүрээд байдымуу" гэж найз асууж байсан удаатай хэхэ
"Сонин зуршил,,," цааш унших »
ШИНЭ байр "НО"-той
Шив шинэхэн байр ямар нэгэн "но"-той байдгыг сая л мэдлээ. Бүр өөрийнхөө гэрт шүү. За би та нарт эхнээс нь ярьж өгье. Манайх жилийн өмнө шив шинэхэн байрандаа нүүж ирсэн айл. Их л сайхан цэлийсэн том байр л даа. Нэг давхарт гарч ороход амар гээд нэг л их баяр баясгалантай хүмүүс бид чинь. Тэгсэн чинь тийм биш юм. Нимгэн гэхэд дэндүү нимгэн ханатай гэдгийг анхны өдрөө л мэдсэн дээ. Шөнө унтаж байхад хажуу айлын хүмүүсийн ярилцах дуу нь тодоос тод сонсогдоно Ариун цэврийн өрөөнд бол бүр ч тод сонсогдоно. Яг чихэн дээр ярилцаж байгаа юм шиг. За тэр ч яахав, тийм юмаа гэхэд өөр бас нэг асуудал байна Галын өрөөний тосгуур доороос янз янзын юм гарч ирнэ. Дээд айлуудын бохир нь шууд гарч ирээд байдаг юмуу даа. Тосгуур доор нь төмөр труба биш зүгээр л нэг хуванцар хоолой хийчихсэн байх. Хэрвээ ус ширүүхэн шиг гоожуулвал нөгөө хоолой нь салаад уначихмаар...
"ШИНЭ байр "НО"-той" цааш унших »
Юу гэж ойлгох вэ???

Одоо үед охидууд утсаар бүр мессежээр танилцдаг болчихсон юмуу,,, Шөнөжин залгаад л тайван унтуулахгүй юм. Эсвэл мессеж бичээд л "Танилций, би төдөн настай тийм ийм" гэж өөрийгөө танилцуулаад л,,, Өдөр тэгээд л залгаад "Хаана уулзах вэ" л гэхийн.

Би чинь эр биш эм юм болохоор "Уучлаарай адилхан эмэгтэй хүн байна" гээл утсаа тавьчихна. Дахиал утас дуугарна. Нөгөө л үгээ хариултаа хэлнэ,,, "Танилцвал танилц больвол боль" л гэнэ, уурлаад л урдаас үг хаяад ч байх шиг

Хэцүү юм. Хэлэх үг ч сүүлдээ олдохоо байлаа. Дугаар андуураад тэгээд бичээд байдымуу гэсэн чинь тийм биш юмаа

Бүр сүүлдээ утсаа унтраачихаад л суудаг боллоо. Одоо үед тэгээл охид охидтойгоо утсаар танилцаад явдаг болцымуу хаашаа юм. Яг юу гэж ойлгох вэ энийг

 

Намайг ёстой дарлаж байгаа байхгүй юу,,,
Урьд шөнө сайхан унтаж байтал гэнэт ходоодонд дайн дэгдээд 00-руу маарш болдым даа. "Өө юу идцийн болоо" гээл явж байгаам чинь,,, Хэд хэдэн удаа босч харайгаал гүйдийн,,, Унтах гэхээр л "Аа чимоо нэг юм унтах гэжийнуу" гэсэн аятай өвдөөд Тэснэ тэснэ гэхэд яаж тэсхүүдд,,, Уйлцаан нөгөөдөх чинь, гомдохдоо уйлдаггүй мөртлөө өвдөхдөө уйлаал,,, Байн байн 00-той найзлаад байхаар сүүлдээ ээж сэрээд "Гэдэс чинь өвдөөд байнуу, алиу дээ иждээ ир дээ" гэвээ
"Намайг ёстой дарлаж байгаа байхгүй юу,,," цааш унших »
Эмэгтэй санта болсон нь,,,
Нээрээ би чинь эмэгтэй санта болсыш дээ... Өвлийн эмээ болчих гэсэн чэн нас залуудаад гэхгүй юу ккк,,, 31-ний өглөө хөөрхөн хүн, хөөрхөн эмээ хоёртоо бэлэгээ өгчөөл дүү нартаа бэлэг өгөхөөр уут дүүрэн бэлэгээ үүрсээр гараад шидчихвээ Тэгээл очоол хүүхэд бүрийн авьяасыг нь үзнээ гээл дуулуулаал шүлэг уншуулаал хэхэ... Хөөрхөн юм байна лээ тэд чинь,,, "Болжмор болжмор хөөрхөн дөө боов талханд дуртай даа" гээл шулганаал,,, Яг бэлэгээ өгөх гээл нэр усыг нь дуудсан чинь нэг жаахан нь ирсэнээ "Аниа та өвлийн эмээ болцымуу" гэж хэлсээ,,, "Хүшш лд би яагаад өвлийн эмээ гэж, би чэн эмэгтэй санта шд" гэсэн чинь өөдөөс "Цасан охин бишиймуу" гээл ам асууж байгаам ккк
"Эмэгтэй санта болсон нь,,," цааш унших »
"Би эхнэртэй хөөн" гэхийм болуу, яах болоо
Хэд хоногийн өмнө юм даа. Найзаас ийм мессеж ирлээ. "Энэ мессежийг 10 хүн рүү явуулбал маргааш таныг хайртай хүн чинь гуйна" гэцэн мессеж байлаа. Ах эгч дүү рүүгээ  явуулаал байлаа. Сонирхол төрөөд өө хэхэ Тэгээл явуулаал байсан чинь нэг мэдсэн ээж рүүгээ явуучихжээ бас,,, Ээжээс хариу ирж байнаа. Уншаад үзсэн чинь "Би нөхөртэй хүн шүү" гээ бичцэн байсаа ккк Дүүгээс бас хариу ирсээн. "Би сүйн бөгжөө авцан хүн шд" гэнээ бас хихи... Залгаад баахан смайлууд За тэгээд ах эгч нараас "Алин хэзээний хайртайгаа учраад үр үндсээ үзцэн хөөн" гэж иржээнэ
""Би эхнэртэй хөөн" гэхийм болуу, яах болоо" цааш унших »
Шинэ оны эхний бичлэг,,, /баярын тайлан/
Зиак шинэ оны эхний бичлэгээ хийнээ,,, Та нар минь шинэ оноо сайхан угтацгаасан биз дээ, тиймээ тийм тэгсэн тэ ккк Яг 30ны орой догдлоод миний нойр хүрдэггүй гэнэ шүү,,, Маргааш нь 31 болохоор ч тэрүү, хүн бүрд бэлэг бэлдээд гацуурны доор тавьцан болохоор ч тэр юмуу байж ядаад болж өгдөггүй Тэгээл маргааш өглөө нь унтаж байсан чинь хамаг хөөрхөн хүн л тэнд "Энэ хэний бэлэгнүүд вэ, эзэн хаантан нь хэнүүс вэ" гэж цангинаж байснаа өөрийнхийгөө олоол чимээгүй болцон хихи
"Шинэ оны эхний бичлэг,,, /баярын тайлан/" цааш унших »
Зүрхээгээс нь шинэ жилийн мэнд хүргэе ээ
Ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалаар бялхаж, санасан бүхэндээ хүрч сарвайсан болгоноо саад тотгоргүй авч байхыг Зүрхээ нь та нартаа хүсье ээ
"Зүрхээгээс нь шинэ жилийн мэнд хүргэе ээ" цааш унших »
Шинэ жил ирлээ

"Шинэ жил ирлээ" цааш унших »
Уйлж эхлээд инээд хөөр, аз жаргалаар бялхсан болзоо...
Өчигдөр орой утсаа оролдож суутал гэнэт нээх хөөрхөн хүн залгаваа... Догдлоол хөөрөөл утсаа автал "Гараад ирчихсэн бай даа" гэчихээд тасалчихдаг юм даа. Үгийн зөрөөгүй утсаа тасалчихсанд нь гомдох ч шиг уурлах ч шиг, нулимс аньсага дүүрээл ирсэн. Тэгээд яаралгүйхэн хувцасаа өмсөөд гартал хамгийн сайхан мишээл тодруулчихсан хамгийн хөөрхөн хүн зогсож байваа. Сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ тулаад нөгөө хамгийн хөөрхөн хүнийг хамаг чангаараа тэврээд үнсээд... Манай хүн инээгээл "Хоёулаа оройг алхаж өнгөрөөх үү" гээд нээх хөөрхөн царай гаргаал хэлдэг юм.
"Уйлж эхлээд инээд хөөр, аз жаргалаар бялхсан болзоо..." цааш унших »
Өвлийн эмээ.... намайг эрэгтэй болгоод өгөөч
Би дүн өвлийн хүйтнээр хүрэн пальто нөмөрч хагас түрийтэй гутал өмсчихөөд, амандаа тамхи зуун, энэ тэрийг ажиглангаа хотын гудамжаар хэнэггүйхэн гэгч нь алхалмаар байна... Би ажил хэргээ бүтээчихээд пааб-д орж үеийн хэдэн найзуудтайгаа мар мар инээлдэж, ганц хоёр шар айраг шимсэн шигээ хажуу ширээн дэх хонгорхон бүсгүйчүүдийг ажиж суумаар байна Би амины хэмээх ганц нэг андтайгаа зун болохоор загасанд явж, өвөл болоход ижил тэнгэртэйд нь харагдаж илүү тэнгэртэйд нь баригдах 4 хөлт араатны авд мордож, хээрийн сайхан цай уусан шигээ "эр хүний жаргал эзгүй хээр" гэгчийг эдэлж нэг үзмээр байна
"Өвлийн эмээ.... намайг эрэгтэй болгоод өгөөч" цааш унших »
Би амьдралын гол дүр...

"Би амьдралын гол дүр..." цааш унших »
Өөрөө л даахиа үргээцэн юм даа хэхэ
6 настай байхад юм дөө. Миний үс гэж тахимаа шүргэцэн уртым явдаг байлаа шд. Сүлжээл сүлжээл нихх л урт хар үстэй охин байдаг байлөө. Тэгсэн чэн манай найзууд гэж ишигний сүүл шиг годойсон юм ардаа бооцон байдаг. Би бүр тийм үсэнд унаж туснаа яджаахад... Нээх гоё санагдаад байдаг байсы. Тэгээл нээх сайхан нартай өдөр гэртээ ганцаараа байжаахдаа толины өмнө очоол урд талын үсээ "Ширр" хийлгээл хайчлаа хаяцц...
"Өөрөө л даахиа үргээцэн юм даа хэхэ" цааш унших »
(Нийт: 357)